Номин констракшн - Time Square Хотхон
Танилцуулга

     


     Үндэсний шилдэг бүтээн байгуулагч NCD группын  хэрэгжүүлж буй шинэ үеийн шилдэг төсөл Time Square хотхон нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд “Pивер Гарден” хотхоны баруун талд нийт 4,8 га газрыг хамран байрлах ба 350 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй 11-16 давхар 9 ширхэг орон сууц болон худалдаа үйлчилгээний төвөөс бүрдэх цогцолбор хотхон юм. Оршин суугчдаа өвөл зуны аль ч цагт тав тухтай байлгах үүднээс хотхоны төв хэсэгт газар доор 2 давхар хангалттай хүрэлцэхүйц дулаан зогсоол болон гаднаа ил зогсоол шийдсэн. Мөн  Хотхоны нийт талбайн 50%-с багагүй талбайд 15 төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж, усан сан зэрэг төлөвлөн оршин суугчдынхаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн. TIME SQUARE хотхоны оршин суугчдынхаа хүүхдүүдийн боловсролд зориулан Япон сургалттай Cакура бүрэн дунд сургууль, Монтесорри сургалттай Eco Kindergarten цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

    







 

 


Тансаг Интерьер Дизайн 

 


       Монгол, Итали архитектурын ур ухаанаа шингээн бүтээсэн Модерн болон Классик хэв маягийн уужим орон зай бүхий өрөө тасалгаа, байгалийн гэрлийг саадгүй тусгах цэлгэр саруул цонх нь  тав тухтай, тансаг байдлыг илтгэнэ.
 
         Архитектурын үндсэн философи нь  интьрьер дизайны элемент, маягийг хослуулсан хүсэл тэмүүлэл, сэтгэл ханамжийг бий болгох энгийн хирнээ гоёмсог, тав тухтай орчинг бүрдүүлэхэд оршино. Хэт анхаарал татахуйц чимэглэл, хэтрүүлсэн гоёлоос зайлсхийн арьс, зотон даавуу, хилэн материалыг түлхүү хэрэглэснээс гадна байгальд ээлтэй эко ханын цаас, цэвэр модон шал, орон зайг гэрэлтүүлэх шар, цэнхэр, ногоон өнгөнүүдийн түлхүү ашигласнаар байгалийн өнгөний тогтоцтой төгс зохицож тав тухтай, дулаан уур амьсгалыг таны гэр бүлд мэдрүүлнэ. 





 
 
Time Square видео контент                                                                                                 171.1м2 4 өрөө байрын зохион байгуулалтын 3D Tour -  Та харахыг хүссэн                                                                                                                                                байршлыг илэрхийлэх цэг дээр   дарж, эргэн тойрныг харна уу.
 


 

Time Square” Хотхоны байршлын давуу тал

 

 
  • Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрладаг
  • Авто зам, дэд бүтцийн таатай бүс
  • Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Sky Resort зэрэг газруудтай ойр 
  • Цэвэр цэнгэг агаартай хотын хамгийн үнэ цэнэтэй дахин давтагдашгүй бүс 
  • Хотын төвөөс ердөө 3 км зайтай оршдог
  • Хүн амын нягтаршил бага, чимээ шуугиангүй нам гүм тайван амгалан орчинтой.
     



Спорт талбай ба үйлчилгээ

 

Эрүүл идэвхтэй амьдралын үндэс нь хөдөлгөөн бөгөөд тэр дундаа cпортоор хичээллэх нь эрүүл, зөв амьдралын хэв маяг билээ. Оршин суугчдынхаа эрүүл, эрч хүчтэй амьдралын хэв маягт зориулан сагсан бөмбөг, талбайн теннис, гар бөмбөг, элсний волейбол, 1,5 км үргэлжлэх гүйлтийн болон дугуйн зам зэрэг төрөл бүрийн cпорт тоглоомын талбай болон усан бассейн, фитнес клуб, аэробик, спиннинг бүхий спорт цогцолбортой.

Cпортын бүс – Time Square хотхонд 1146 м2 хэмжээтэй cпорт талбай төлөвлөсөн. Үүнээс сагсны талбай нийт 383 м2, Теннисний талбай нийт 366 м2 хэмжээ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн тохижилттой байх юм. Cпорт талбайн 2 талд нийт 93,6м2 хэмжээтэй талбайн фитнесс төхөөрөмжтэй талбай төлөвлөснөөр та зуны дэлгэр цагт cпорт ба фитнессээр нэгэн зэрэг хичээллэх боломжтой. Мөн хотхоны урд хэсэг, туул голын төгөл дунд амралт зугаалгын цэцэрлэгийг багтаасан ба уг цэцэрлэгт элсний гар бөмбөгийн талбай байхаар төлөвлөсөн. Үүнээс гадна хотхоны  хойд хэсгээр  нийгмийн болон нийтийн худалдаа үйлчилгээний нэгдсэн гудамж төвлөрсөн нь таны алтан цагийг хэмнэж тав тухыг мэдрүүлэх болно.




Хотхоны нийт талбайн 50%-д ногоон байгууламжтай

 

 
  1. Хотхоны төв хэсэгт ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн  бүс байх ба түүний төв хэсэгт 258м2 хэмжээ бүхий цөөрөм, эргэн тойронд нь цэцгийн мандал, амарч суух саравч, сандал, чулуун зохиомж бүхий ландшафтын гайхалтай элементүүдийг төлөвлөж өгсөн.
  2. Амралтын бүсийг формаль гарден буюу тэгш хэмийн төлөвлөлттэйгөөр төлөвлөсөн. 247м2 талбай бүхий дугуй хэлбэртэй, хүүхэд унаж бэртэхээс хамгаалсан аюулгүй резин хучилттай хүүхдийн тоглоомын талбайтай.
  3. Хотхоны урд хэсэг, туул голын төгөл дунд амралт зугаалгын бүсийг хийсэн ба элсний гар бөмбөг, хүүхдийн тоглоомын талбай, гриллтэй амралтын талбай, сүүдрэвч зэрэг хүний ая тухтай амарч болох  бүхий л  зүйлсийг цогцлоосон.
  4. Хотхоны ногоон байгууламж нийт 15 нэр төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослолоос бүрдэнэ. Эдгээр модноос цухас дурдвал:  Гацуур, Эгэл нарс, Хавтаг навчит хус, Улингар, Үхрийн нүд, Cибир гүйлс, Нохойн хошуу, Тэхийн шээг, Монос, Хайлаас, Жимсгэнэт өрөл зэрэг юм.
  • А. Гацуур (Pecia obovata ): Мөнх ногоон шилмүүст мод 50 жилийн настай 31м хүртэл өндөр ургадаг. Шилмүүсээр гоёдог. Бор саарал буюу үрчгэр хар холтостой. Нахиа 4-р сарын сүүлчээр хөөж,  9 сарын сүүлчээр ургалт зогсоно. 5 сарын эхээр цэцэглэнэ. Гацуур жил өнжиж цэцэглэнэ мөн хүйтэнд тэсвэртэй.
  • Б. Эгэл нарс (Pinus silvestist) - Нарс 42 метр ургадаг ба ойролцоогоор 600 орчим жил насална. 9 сарын сүүлчээр ургалт зогсох ба 6 сард тоос хүртэнэ. Шилмүүсээ 2-3 жилд нэг удаа гөвдөг. Нарс зонхилсон ой нь хөрс хамгаалах, ус арвижуулах, агаарыг цэвэршүүлэх, тоос шороог өөртөө сайн барьдаг, анхилам үнэртэй, арчилгаа их шаарддаг.
  • В. Хавтаг навчит хус (Betula platuphylia): 20 м өндөр хус нь дунджаар 80-100 жил насалдаг. Ган болон эрдэс бодисын нөлөөг даах чадвар өндөр ба хус нь цагаан үйлс бүхий холтосоор чимэглэдэг. Цэцэрлэгт хүрээлэн ойн зэргийг зурвас төгөл байгуулахад нэн тохиромжтой.
  •  Г. Улингар (Populus trimula): 25-30 м өндөр, цайвар саарал холтостой цайвар мод. Навчис нь дугараг эсвэл гурвалжин, голдуу тайранхай ялимгүй зүрхэн суурьтай, өсөлт хурдан гэрэлсэг, ган хүйтэнд тэсвэртэй.
  • Д. Нохойн хошуу (Rosa accicularis ): Нохойн хошуу нь 5-6 сард цэцэглэж, намар 8-9 сард боловсордог эмчилгээний ургамал юм. Ногоон байгууламжид ганц нэгээр болон бүлгээр суулгахад тохиромжтой.
  • Е. Монос (Radus avium): 4-7м өндөр ургадаг, 6 сарын эхээр цэцэглэж 9 сарын эхний хагаст жимс нь боловсорно. Монос голын хөндий, гол горхины эрэг дагуу бургасан шугуйтай холилдож чийгтэй газар ургана. Мойл жимс нь  C витамин ихтэй учир, хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглана.